Бидний хөгжилтэй явдалуудаас
Зуслан дээр зөндөө олон хөгийн юм болдог байлаа. Ёстой л инээдэм ханиадам болдог байж билээ... Тэгээд өөрсдийнхөө бичил сонин дээр зарим нэгийг нь түүвэрлэн гаргасанаа энд орууллаа.
"Бидний хөгжилтэй явдалуудаас" цааш унших »
Янзагын мэдээнд бидний тухай
Бидний амарч байсан янзага зусланд өдөр тутамын мэдээ гаргадаг байлаа. Зусланд болж өнгөрсөн ч юмуу... зохиогдож буй ажлуудын содон үйл явдалаас бичдэг гэхүү дээ.Тэр мэдээнд нь манай хүүхдүүд байнга бичигдэнэ.
"Янзагын мэдээнд бидний тухай" цааш унших »
Зуслангын зугаатай өдрүүдийг эргэн дурсав
Бараг л 2 жилийн өмнө Бид сурагчтайгаа цуг зуны амралтаар нь 7 хоног зуслан явж билээ. Үнэхээр сайхан дурсамжтай цаг үе байсан шүү. Ихэнх нь жаахан хүүхдүүд байсан тул багш бидэнд л жаахан хариуцлага нэмэгдэж билээ. Өөрсдийнхөө бүлэгт Фаани гээд хөөрхөн нэр өгчихсөн уриа лоозон зохиогоод л цоглог гэж жигтэйхэн амарсан даг. Тэр амралтынхаа тухай жижигхэн бичил сонин гаргаж хүүхдүүддээ дурсгаж байсан юм. Өнөөдөр санаандгүй компъютераа ухаж байгаад тэр сонингийнхоо эхийг олж уншлаа. Бас үхтлээ инээлээ. Тэр сайхан дурсамжаа блогдоо оруулмаар санагдав. Тэгээд энэ буланд маань дандаа тэр зусланд болж байсан зүйлүүдээс орж байгаа юм. Магадгүй энэ зун дахиад хүүхдүүдтэйгээ амарвал өшөө шинэ сонин зүйл нэмэгдэнэ биз. Ямарч байсан зуслангийнхаа бүлэгийг танилцуулж эхэлнээ.
"Зуслангын зугаатай өдрүүдийг эргэн дурсав" цааш унших »
Блогоо хөтлөх юмсан даа
     Өнөөдөр блогоороо орсон чинь өөрийгөө нэг л голдог байнашдээ хө. Яагаад ч юм нээснээсээ хойш олон сайхан мэдээлэл бичнэ дээ гэж бодсон боловч ажил амралт зохицож өгдөгүй. Уул нь хичээл амарчихсан боловч гадуур гүйдэг, хаалга татддаг ажил маань ихдээд байна. Явсан хийсэн ажлаа танилцуулна гээд буудчихсан чинь маш олон
"Блогоо хөтлөх юмсан даа" цааш унших »
Авъяасаа нээх арга зам

Сайн уу? Ойрд жаахан завгүй байлаа. Бас ( Авъяас гэж юу вэ? ) нийтлэлд сэтгэгдэл үлдээсэн зочинийхоо асуултанд хариулахаар бага зэрэг мэдээлэл цуглуулж бэлтгэлээ. Энэ талаар миний бие янз бүрийн материал цуглуулж байсан боловч доорхи зөвлөмж арай дэлгэрэнгүй ойлгомжтой санагдав. Үүнийг уншаад бага ч гэсэн авъяасаа нээхэд тус болно байхаа хэмээн найдаж байна. Чамд амжилт хүсье. Өөрийн авъяасаа нээх гэсэн бүгдэд нь ч бас.

"Авъяасаа нээх арга зам" цааш унших »
Хөгжмийн боловсрол хүүхдийн гадаад байдалд ч нөлөөлдөг
Хүний гадаад байдал бүхэлдээ удамшлаас хамаардаг гэж үздэг ч тэр нь амьдрал яаж төвхнөхөөс хамааран өөрчлөгддөгийг та нэг бус удаа анзаарсан нь лавтай. Мэдээж нүд юмуу хамрын хэлбэрийн амин чухал өөрчлөлтийг зөвхөн нөхөн сэлбэх мэс ажилбарын тусламжтайгаар л хийж болно. Харин гадаад байдал бүхэлдээ зан ааш, сэтгэхүй зэрэг нь

"Хөгжмийн боловсрол хүүхдийн гадаад байдалд ч нөлөөлдөг" цааш унших »
Хүүхдийнхээ урдуур орж ажлыг нь хийгээд байвал яах вэ?
Хүн төрсөн цагаасаа эхлэн үргэлж өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх үйл явц дунд байдаг. Үүнтэй холбогдон төрөхөөс заяасан унаган авьяас чадвар нь, ялангуяа амьдралынх нь эхний жилүүдэд хүрээлэн буй орчин ба бие махбодийн хөгжлийн нөлөөгөөр хурдацтай хөгждөг.

"Хүүхдийнхээ урдуур орж ажлыг нь хийгээд байвал яах вэ?" цааш унших »
ЛЮДВИГ ВАН БЕТХОВЕН (1770- 1826 )
Бонн хотод ордны хөгжмичин Бетховений гэрт 1770 оны 12 дугаар сард хоёр дахь хүү мэндлэхэд Людвиг гэж нэрлэсэн нь араасаа хоёр дүү дагуулжээ. Эрүүл саруул өсөж бойжиж байсан ч нилээд жожиг хүү байв. Эцэг нь хүүгээ хөгжмийн авьяастай болохыг нь мэдмэгц

"ЛЮДВИГ ВАН БЕТХОВЕН (1770- 1826 )" цааш унших »
Авъяас гэж юу вэ ?
  Ертөнцийг аврах увидас…Увидас гэдэг нь дотоод эрчим, жирийн бус үзэгдэл гэсэн ойлголт өргөн дэлгэр бий. Харин бид энэ үгийг яриандаа хэрэглэхэд ямар вэ!
Урлагийн тухай яриад эхлэхээр авьяас гэдэг үг өөрийн эрхгүй аман дээр гараад ирдэг. Авъяас гэж юу юм бэ?

"Авъяас гэж юу вэ ?" цааш унших »
(Нийт: 9)